ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Элбэгдорж: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг батлуулмаар байна

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийн эрхийн талаарх санал солилцох өглөөний цай уулзалтад оролцсон юм. Энэ үеэр тэрээр “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар би санаачилга гаргаж Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, өөрөө үг хэлээд, тулгамдаж байгаа асуудлуудыг ярьж байсан. Бид тохироод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг тусад нь хууль болгож гаргая гэж тогтож байсан. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар болоод Х.Тэмүүжин сайд байхдаа өргөн барьсан. Д.Дорлигжав сайд гарч ирээд буцаагаад татсан. Энэ хууль Эрүүгийн хууль бусад хуультайгаа зохицох, нийцэх ёстой гэсэн. Эдгээрийг нийцүүлээд дахин өргөн барих боломжийг харж байгаа. Яг хэрэгтэй хууль ингээд хойшлоод байгаа. Хойшлоод байхаараа амин сүнс болсон гол заалтууд нь суларчихдаг. Зохицуулалтгүй болдог. Эсвэл алга болдог. Ийм аюул байдаг.

    Сая нийгэмд шуугиан дэгдээсэн асуудлыг 2 жилийн өмнөөс яриад, зохицуулалтуудыг нь оруулаад, хийгээд, ингэж анхааръя гээд явсан байсан. Эцсийн шийдвэр болж батлагдаагүй л байна. Үүн дээр бүгдээрээ нэгдмэл ойлголтод хүрвэл яасан юм бэ.

    Бүр болохгүй бол би УИХ-ын хаврын чуулган эхлэхийг хүлээлгүйгээр өргөн баримаар байна. Хаврын чуулганаар Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулмаар байна. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар бид ярьсаар байгаад Эрүүгийн хуульд нэлээд хэдэн заалт оруулсан. Гудамжинд явж байгаад нэг хүн алгадчихад гэмт хэрэг болж байдаг. Гэтэл гэртээ эхнэрээ зодчихсон байхад ахуйн зөрчил гээд орхидог. Одоо үүнийг аль алийг нь гэмт хэрэг гэж үздэг байя. Эрүүгийн хуульд оруулсан зүйл зарим нь нэлээд бүдэг байгаа. Үүнд би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын зарим эмэгтэй гишүүн үүнийг нэлээд анхаарсан байна лээ. Гэр бүлийн хүчирхийлийн асуудлаар сэтгэл зүрх нь өвддөг гишүүд ажлын хэсэгт хамтарч ормоор байна.

    Эрүүгийн шинэ хуульд хүний эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудал, хар тамхитай холбоотой асуудал маш их бүдэг орсон. Тийм байх юм бол учир утга алга. Эрүүгийн хууль дээр Ерөнхийлөгчөөс өгөх санал байж болно” хэмээн ярьсан юм.

    Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн тайлбарласнаар Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл бэлэн болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг УИХ-д өргөн барихаар боллоо.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй