Монголын боксын спортын ууган гавъяат дасгалжуулагч Б.Олзодын нэрэмжит Өсвөрийн боксчдын УАШТ энэ сарын 2-6- нд ОБЕГ-н "Аврагч" спорт хорооны зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 38 байгуулагын 248 тамирчин 16 жинд өрсөлдөв.
Багийн дүнгээр “Алдар” спорт хороо гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль нийт зургаан медаль хүртэж 34,5 оноогоор алтан медаль хүртсэн бол Орхон аймгийн “Эрдэнэт” бокс клуб гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл нийт зургаан медаль хүртэж 34,5 оноогоор мөнгөн медаль, Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс клуб” нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт зургаан медаль хүртэж 27,5 оноогоор хүрэл хүртлээ.
“Алдар” спорт хороо, “Эрдэнэт” бокс клубийнхэн хоёр оноогоор тэнцэж, ялалтынхаа тоогоор ”Алдар” спорт хорооныхон хоёр ялалт илүү байснаар алтан медаль хүртсэн нь энэ тэмцээний онцлох үйл явдал байв.Тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар Б.Мөнгөнсаран (Эрдэнэт бокс),Шилдэг эрэгтэй тамирчинаар Э.Өрнөхбаяр (Алдар),Шилдэг шүүгч ОУХМ, МБХ-ны хоёр одтой шүүгч Б.Содгэрэл,Шилдэг дасгалжуулагч Б.Оюунболд (Баянхонгор) нар шалгарлаа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт