
Хэт таргалалтаас таныг хэн хамгаалдаг вэ? Энэ бол бактери юм. Эрдэмтэд ходоодны шархлааны гол дайсан нь хеликобактери болохыг энэ зуунд тогтоосон. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанаас таргалалтад хүргэж болох бактери нь мөн энэхүү организм болохыг эрдэмтэд мөн тогтоосон байна.
Америкчуудын 35 хувь нь таргалалттай өдөр тутам тэмцдэг. Таргалалтын гол шалтгаан нь эрүүл бус хооллолт болон суурин амьдралын хэв маяг, тэр ч байтугай удамшил гэдгийг бүгд мэддэг болсон. Хүн бүрийн хоол боловсруулах замын эрхтэнд хэдэн тэрбум бичил биетэн амьдарч байдаг. Олон мянган жилийн турш бидний ходоод гэдсэнд амьдарсан эдгээр нянгийн үйл ажиллагаа хүний цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, өөх үүсэх, түүнчлэн өлсгөлөн, идэх мэдрэмжинд нөлөөлдөг болох нь тодорхой болсон юм. Гэхдээ эдгээр бичил биетний буруу хослол нь таргалалт, чихрийн шижнээр өвчлөхөд хүргэдэг.
Биеийн жинд нян, бактери нөлөөлдөг болохыг Нью-Йоркийн их сургуулийн доктор Мартин Ж.Блэйзер нэгэн туршилтынхаа үр дүнгээр нотолсон юм. Тэрээр хэд хэдэн хулганад антибиотик бага тунгаар өгч, антибиотик хэрэглээгүй хулгануудын хамт адил хоол өгчээ. Тэгэхэд антибиотик хэрэглэсэн хулганы биеийн өөх тосны хэмжээ нь ямар ч эм хэрэглээгүй хулганаас 15 хувиар ихэсдэг болохыг тогтоожээ. Маш энгийнээр тайлбарлавал антибиотик нь биеийн жинг хэвийн байлгах үйл ажиллагаанд оролцдог нянгийн зарим хэсгийг алж устгадаг байна.
Ойролцоогоор нийт хүмүүсийн 50 хувь нь ходоодонд амьдрах хеликобактерийн тээгч байдаг. Гэхдээ хеликобактерийн халдвар авсан хүмүүсийн зөвхөн 20 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Үүнтэй холбогдуулж эрдэмтэд саяхан нэгэн нотлох баримтыг гаргаж тавьсан юм. Хеликобактериа эмчлүүлсэн өвчтнүүд эм хэрэглэж эмчилгээ хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад их хэмжээний илүүдэл жинтэй болсныг тогтоосон байна. "Миний судалж мэдсэнээр илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүсийн тоо хеликобактерийн тархалттай шууд холбоотой юм” хэмээн профессор Жералд Холтманн хэлжээ. Тэрээр цааш нь “Ходоод гэдсэн дэх бактери устахад хүргэдэг идэвхтэй эмчилгээ нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд маш түгээмэл болж байна. Ялангуяа барууны олон оронд илүү их байгаа учраас тухайн бүс нутагт таргалалт нэмэгдэж тахал шиг тархах нэг шалтгаан болсон байж мэдэх юм" ярьжээ.
Магадгүй тун удахгүй эрдэмтэд ходоод, гэдэсний төгс бүтцийг тайлж бичил биетний үүргийг ойлгох чадвар, мэдлэгттэй болно. Тэр цагт таргалалтыг эмчилж болох маш том нээлтийг хийх биз.
Эх сурвалж: www.zdorovieinfo.ru
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт