
Шинэ Зеландын судлаач, эрдэмтэн James Flynn-ний АНУ, Европ, Шинэ Зеланд, Аргентин, Естони улсад хийсэн IQ судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өндөр IQ-тай гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Сан Диего Хотын Их сургуулийн судалгаагаар эмэгтэй ажилчдын ширээ эм замбараатай төдийгүй 10-20% бага бактеритай байсан байна.

Баруун Онтари Их сургуулийн судалгаагаар эмэгтэйчүүд хурал, ярилцлагад орохдоо эрэгтэйчүүдээс бага сандардгийг тогтоожээ. Учир нь тэд ямар нэгэн том уулзалтын өмнө сайн бэлддэг байна.
2007 оноос хойш ажлаасаа халагдсан хүмүүсийн 80% нь эрчүүд байжээ. Яаая. Магадгүй эрэгтэйчүүд сувилагч, багш мэргэжлийг илүү сонгох хэрэгтэй байх.

2000 хүнийг 4 үеэр нь судалж үзэхэд эмэгтэйчүүд илүү үзэсгэлэнтэй болж байгааг тогтоожээ. Эрэгтэйчүүд харин ямар ч өөрчлөлтгүй байсаар байгаа юм байна. Судалгаагаар дур булаам эмэгтэйчүүд бусдаасаа 16%-иар олон хүүхэдтэй, 36% нь анхны төрөлт нь охин байсан ба охид ээжээсээ илүү үзэсгэлэнтэй болсоныг тогтоожээ.

Эмэгтэйчүүд ямагт муу жолооч байдаг гэсэн нийтлэг ойлголт үеэ өнгөрөөх нь бололтой. Carniege Mellon их сургуулийн судлаачид замын хөдөлгөөний асар их статистик, баримтуудыг судалсны үндсэн дээр машины ослоор нас барж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 77 хувиар их байжээ. Мэдээж ур чадварын хувьд дутмаг гэгддэг ч бүсгүйчүүд маань эрчүүдийг бодвол арай илүү болгоомжтой, ном ёсоор нь барьдаг аж.

Ohio State их сургуулийн судлаач, сэтгэл зүйч Terrence Horgan өөрийн туслахуудын хамт хийсэн судалгааны үр дүнд үүнийг олж нээжээ. Эмэгтэйчүүд болон эрчүүдэд хүмүүсийн царайг нэг л удаа харуулаад дараа нь тодорхойлуулахад эмэгтэйчүүд илүү нарийн, бодитой хэлж байсан гэнэ. Энэ судалгааны ажил Personality and Social Psychology Bulletin сэтгүүлд нийтлэгджээ.

Үүнийг мэдээж үгүйсгэх аргагүй ч иш баримттайгаар дурдах нь зүйтэй юм. Edinburgh болон Lausanne их сургуулийн Rolf Kuemmerli тэргүүтэй эрдэмтэд үүнийг тогтоожээ. Тэд 100 оюутнаар тусгай тоглоом тоглуулахад эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин илүүтэйгээр бусадтгайгаа хамтран ажиллаж чадаж байсан байна.

Minnesota-ийн их сургуулиас явуулсан 14000 америкчуудыг хамруулсан энэхүү судалгаанд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрүүл хоол сонгож иддэгийг тогтоож. Эрэгтэйчүүд мах, пиццаг сонгодог бол эмэгтэйчүүд жимс ногоог илүүтэйгээр сонгодог.

Бие нян бактеритай тэмцэх хэрэг гарвал эмэгтэйчүүдэд илүү зэвсэг байдаг. Энэ бол эстрогени. МкГрилл Их Сургуулийн судалгаагаар эмэгтэйчүүд шинэ төрлийн нян бактеритай илүү сайн тэмцдэг болохыг тогтоожээ.

Энэ жаахан маргаантай асуудал. Гэхдээ л судалгаагаар эмэгтэй захирлууд илүү сайн хүнийг ойлгож, сайн сонсож, асуудлыг илүү шийдэж, эрэгтэй захирлуудыг бодвол нэгэн зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулж чаддаг гэнэ.
Hebrew их сургуулийн 97 хосыг оролцуулсан судалгааны үр дүнд өөрсдийн харьцаагаа тодорхойлохдоо эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухамсартай, мэдрэмжтэй ханджээ. Харин эрчүүдийн өөрсдийн харилцаандаа ач холбогдол бага өгч байгаа байдал ажиглагджээ. Энэ судалгаа Sciencedaily сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Хэдийгээр энэ бараг тодорхой болсон ойлголт боловч бодьтой судалгааны баримт дурдъя. Калифорнийн их сургуулийн судлаач Louann Brizendine-ийн олж тогтоосноор эмэгтэй хүн эрчүүдээс гурав дахин их буюу өдөрт ойролцоогоор 20000 үг ярьдаг юм байна. Харин эрэгтэй хүн 7000 орчим л үг ярьдаг гэнэ. Энэ ялгаа нь нийгмийн гэхээсээ илүү биологийн хүчин зүйл буюу анх үр хөврөл бүрэлдэж эхлэх үед л бий болдог ажээ.

Сургуульд нийт сурагчдын сурлагын дундаж үзүүлэлтийг аваад үзэхэд охидууд илүү байдаг. Edge Hill их сургуулийн судлаач доктор Simone Kruger-ийн алсын зайн тусгай сургалтад суурилсан судалгаанд эмэгтэй сурагчид санаа бодол, туршлагаа бусадтайгаа хуваалцах тал дээр илүү байсан бөгөөд ингэснээрээ эрчүүдээс илүү үр дүнтэй суралцжээ. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн уйгагүй, тэвчээртэй занг дурдах хэрэгтэй.

Мэдээж хөрөнгө оруулалтын салбарт эрчүүд олон. Харин энд тоо биш, чанар яригдана. Хөрөнгө Оруулагчдын Корпорацийн Үндэсний Холбооноос (NAIC) Калифорнийн их сургуульд өгсөн судалгаанаас үзвэл энэ салбарт эмэгтэйчүүд эрчүүдээс 1.4%-иар илүү хөрөнгө олдог нь тогтоогджээ.

Psychological Review сэтгүүлийн 2000 оны дугаарт нийтлэгдсэн Калифорнийн их сургуулийн судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стресс тайлах байдалд биологийн болон хэв маягийн ялгаа байгааг цохон тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд стресст орсон үедээ бусадтай харилцах, ярилцах зэрэг нийгмийн харилцааны аргууд сонгодог нь ихээхэн үр дүнтэй байдаг юм байна. Харин эрчүүд ихэнхдээ стрессээ өөртөө “хадгалдаг” аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт