А.Мөрөнгийн хүчин зүтгэх “Мачва” клуб 1919 онд байгуулагдсан Сербийн хөлбөмбөгийн баялаг түүхтэй клубийн нэг. Испаний “Валенсия” клубт хүчин зүтгэж “Аваргуудын лиг”-ийн финалд хоёр удаа тоглосон Югославын шигшээ багийн экс тоглогч Мирослав Жукич тэргүүтэй олон Серб тоглогч энэ клубээс гараагаа эхэлж, Европын топ лигүүдэд хүчин зүтгэсэн. Тус клубийн Ерөнхийлөгч Ивица Крали 1998 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2000 оны ЕАШТ-нд Югославын шигшээ багийн үндсэн хаалгачаар тоглож байсан алдартай хөлбөмбөгч.“Мачва” клуб нь Сербийн нийслэл Белградаас 90 км зайтай Шабац хотын хөлбөмбөгийн баг юм.
Тус багийн цэнгэлдэх хүрээлэн 5000 мянган үзэгчийн суудалтай. Одоогоор шинэчлэн засварлах ажил үргэлжилж буй. Энэ багийн тухайд өдгөө Сербийн нэгдүгээр лигт өрсөлдөж байгаа бөгөөд улирлын эхний хагасын дараагаар 13-р байрт бичигдсэн. Улирлын тааруу үзүүлэлт тус багийг шинэ тоглогчдоор зайлшгүй хүч сэлбэхэд хүргэсэн нь ийн А.Мөрөнтэй гэрээ байгуулах гол түлхэц болсон гэж үзэж болно. Сербийн нэгдүгээр лигт өвлийн завсарлагын дараагаар энэ бямба гаригт эхлэх хуваарьтай байсан ч цаг агаарын нөхцлийн улмаас шалтгаалан долоо хоногийн хугацаагаар хойшиллоо.
А.Мөрөн Монголын үндэсний шигшээ багийн хамтаар Зүүн Тиморын эсрэг тоглолтод оролцсоныхоо дараа “Мачва”-гийн өмсгөлтэй анхны тоглолтоо Сербийн нэгдүгээр лигт хийх юм. Тэрбэр “Слога”, “Шинжелич”, “Борча” багтай гурван долоо хоногийн турш хамтарсан бэлтгэл хийсний зэрэгцээ өдөр бүр хувийн дасгалжуулагчтай бэлтгэлээ базаасан. “Борча” клубийн зүгээс А.Мөрөнтэй гэрээ байгуулах сонирхолтой байсан ч тус клуб нь Хөлбөмбөгийн холбооноосоо наймаа, шилжилт хийх эрхээ түр хугацаагаар хасуулаад байгаа тул гэрээ байгуулах боломжгүй болсон юм. Тиймээс “Мачва” баг түүнтэй нэг жилийн хугацаатай гэрээ өчигдөр хийсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт