БНСУ-ын Инчён хотод 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн зуны спортын XVII наадамд оролцсон Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Д.Отгондалай Японы тамирчин Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж хожив.
Тэрбээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэж ялсан юм. Манай боксчин маргааш алтан медалийн төлөө Йордан, Филиппиний боксчины аль хожсонтой нь нударга зөрүүлнэ. Д.Отгондалай тэмцээний дараа “Багш нартайгаа ярилцаад, Сатоши Шимизүтэй зайнаас тоглох тактик боловсруулж тоглоод яллаа. Монголын боксчид Азийн наадмаас алтан медалиа хүртэх зорилготой ирсэн. Тиймээс энэ зорилгоо биелүүлэхийн төлөө би бүх хүчээрээ тоглоно” хэмээн сэтгэгдлээ нутаг нэгтнүүдтэйгээ хуваацжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт