Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ. УИХ дахь эмэгтэй гишүүд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Энэ ч үүднээс 2013 онд холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
Хамгаалалтын хувцас, ослын даатгалд хамруулах зэрэг ахиц гарсан ч санамж бичгийн зарим зүйл заалт төдийлэн хэрэгжихгүй байгааг тэд хэлсэн байна. Эмэгтэй гишүүд хурдан морь унаач хүүхдийн хамгааллын талаар боловсруулсан хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт