ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Онцгой байдлын 300 албан хаагч орон сууцтай болно

    Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллах санамж бичигт ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга нар гарын үсэг зурлаа.

    Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцсон юм.

    Төрийн орон сууцны корпораци нь нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 1, Буят-Ухаа 2 хорооллоос 2015 онд нийт 60 айлын орон сууцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилах юм байна.

    Мөн Дархан-Уул, Увс, Архангай аймаг, Хэнтий аймгийн Бор-өндөр ,Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэнтий, Орхон, Ховд,  Дорнод аймаг болон бусад сум орон нутагт Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр баригдах орон сууцны нийт сангийн 10-аас доошгүй хувийг тухайн орон нутгийн Онцгой Байдлын Ерөнхий Газрын  харьяа төв, орон нутгийн анги байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилна.

    Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын албаны 300 гаруй албан хаагч орон сууцаар хангагдана хэмээн Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй