ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн цомын төлөө тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар

    ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт, концертын цогцолборт энэ сарын 7-8-нд болох Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээний шагналын санд зориулж  “Алроса” компани 100 мянган ам.доллар гаргаж байгааг тус улсын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Георгий Бирюсов мэдэгджээ.

    “Нева мөрний эрэг дээрх үзэсгэлэнт хотод Дэлхийн цомын төлөө тэмцээнийг явуулахад ОХУ-ын Спортын яам, Оросын үндэсний олимпийн хороо, Санкт-Петербург хотын Засгийн газар дэмжлэг туслалцаа үзүүлж буй. “Алроса” компани нь чөлөөт бөхийн спортыг дэмждэг тус улсын том аж ахуйн нэгж,  спортын бөхийн холбооны байнгын түнш юм. И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” тэмцээнийг жил бүр ивээн тэтгэдэг.

    Энэ тэмцээнд түрүүлсэн багт гардуулах “Алтан цом”-ыг саяхан Санкт-Петербург хотод ёслол төгөлдөр залсан билээ. Тус тэмцээний билэг тэмдэг болох Матрёшкаг Швейцарь улсын Лозанна хотод болсон сугалааны үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахад гардуулан өгчээ.

                                                                                                                           Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй