ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Алтанхуяг: Гадаад харилцааны сайд бөгөөд Шадар сайдтай болно

    Засгийн газрын бүтцэд хэрхэн өөрчлөлт оруулж буй талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    - Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам,

    - Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам,

    - Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар тогтоолын төсөлд тусгажээ. 

    Н.Алтанхуяг: 

    “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил ажиллаа. Энэ хугацаанд Зам тээврийн яамнаас замын бодлогыг маш тодорхой гаргаж, аймаг орон нутгийн замуудыг шинэчилж, шинээр барьж, идвэхитэй, эрч хүчтэй ажиллаа. Мөн Барилга хот байгуулалтын яамыг тусгайлан байгуулснаар барилгын асуудал, иргэдэд хүрч чадсан орон сууцны асуудал, найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд хүргэж, хямд үнээр орон сууцанд орох боломжийг олгосон билээ. Одоо энэ хоёр яам нэгдээд ажиллахад болохгүй юм байхгүй.

    Эрчим хүчний салбарт өнгөрсөн хоёр жил маш амжилттай ажиллаа. Учир нь 200 мв буюу сүүлийн 20 жилд хийгдээгүй хүчин чадалтай шинэчлэл хийгдэж, ашиглалтад ороод байна. Мөн ирэх 11 дүгээр сард Амгалангийн дулааны цахилгаан станц ашиглалтад орно. Үүний дүнд ойрын хоёр жилдээ эрчим хүчинд санаа зовохгүй байхаар бодлого, үйл ажиллагааг гаргаж тавьж чадлаа. Цаашдаа ч томоохон станцууд босно. Энэхүү үйл ажиллагаа бодлого төлөвлөлт нь гарсан байгаа. Ингээд тус яамыг Уул уурхайн яамтай нэгтгэхээр боллоо.

    Мөн БХБЯ, ЗТЯ өнгөрсөн хугацаанд сайн ажилласан, бодлого ч сайн явсан, үүргээ ч гүйцэтгэсэн. Цаашид хамтраад явахад болно гэж үзээд нэгтгэж, ДБХЯ болголоо.

    Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, сангийн яамны эрхлэх асуудлыг хоёр хуваасанд олон түмэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэхүү шүүмжийг анхааралдаа авч, засч залруулахаар бүтцийн өөрчлөлтөд оруулсан байгаа. Харин ЭЗХЯ-ны үүрэгт байсан Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, Концессын гэрээ, Гадаад улс орноос авах зээл тусламж зэрэг асуудлуудыг  Сангийн яамны харъяанд шилжүүлсэн.

    Эдийн засгийн гадаад бодлого, гадаад хамтын ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалтыг Гадаад харилцааны яаманд шилжүүлсэн. Учир нь манай гадаад харилцаа сүүлийн үед эдийн засагжих шаардлагатай байгаа. Гадаадад байгаа элчин сайд, консулууд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт, Монголд үйлдвэрлэсэн хичнээн хэмжээний  бүтээгдэхүүнүүдийг гадаад арилжаанд оруулахад дэмжлэг үзүүлэв гэдгийг дүгнэх цаг болсон. Ингэснээр Гадаад харилцааны яамны үүрэг нэлээд өндөр болж байгаа. Тиймээс Гадаад харилцааны сайд гадны улс оронд очиход зиндаа дээгүүр байх ёстой гэдэг үүднээс Гадаад харилцааны сайд бөгөөд Шадар сайд болгож буй” гэв. Одоогийн Шадар сайдыг Тэргүүн Шадар сайд болгох аж.

    Эдийн засгийн үндэсний хороог байгуулж, дотоод эдийн засгийн бодлогыг Ерөнхий сайд хариуцна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй