
Хятадын Гуанжоу мужид хутгатай этгээд галт тэрэгний буудал дээр халдлага хийж дараа нь өөрийгөө буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. 29 настай эрэгтэй галт тэрэгний буудал дээр байсан хүмүүс рүү гэнэт дайран замдаа тааралдсан болгоныг хутгалсан бөгөөд үүний уршгаар нэг хүн амь насаа алдаж, 9 хүн хүнд хөнгөн шархдсан байна. Шархдсан хүмүүсийн дотор сургуулийн насны хоёр хүүхэд байгаа аж. Цагдаа нарын мэдээлж байгаагаар гэмт этгээд 29 настай бөгөөд найз охиндоо хаягдсанаас болж ийм үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн дүгнэж байгаа гэнэ. Учир нь гэмт хэрэгтнийг халдлага үйлдэхээс өмнөхөн найз охиноос нь “ Би чамд хайргүй, харах ч хүсэл байдаггүй, ингээд уулзахаа больё” гэсэн захиа ирсэн байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт