Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-ноос зохион байгуулж буй муайтай боксын оюутны ДАШТ энэ сарын 18-23-нд Тайландын нийслэл Бангкок хотод болно.
Монгол Улсаас уг тэмцээний 51 кг-д Б.Өлзийбаатар (Аварга ДС), 54 кг-д Б.Батхүлэг (МҮИС), 60 кг-д Б.Гантогтох (МҮИС), эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Номин-эрдэнэ (ШУТИС) нар өрсөлдөх нь. Баг тамирчдыг ОУХМ О.Алтанпүрэв дасгалжуулах бол Бангкокийн ДАШТ-д Б.Алхаабаатар шүүгчээр ажиллахаар болжээ.
Өнгөрсөн сарын 19-22-нд ОХУ-ын Эрхүү хотын "Байгаль" спортын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахад Монголын ширэн бээлийтнүүдээс 60 кг-ийн жинд тулалдсан Б.Гантогтох аваргалж, 54 кг-д өрсөлдсөн Б.Батхүлэг мөнгөн медаль хүртсэн билээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт