ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөвсгөлчүүдийн мөсний баяр харийн зочдын сэтгэлийг татав

    Хөвсгөлчүүд уламжлал ёсоор мөсний баяраа тэмдэглэв. “ХӨВСГӨЛ-ХӨХ СУВДЫН ОРОН -2015” Улсын Анхдугаар Мөсөн сийлбэрийн уралдаан зарлаж, "Хөвсгөлийн бахархал" сэдвээр 21 аймгийн уран бүтээлчид амжилттай оролцлоо.

                          Хөвсгөл нуур дээр мөсөн хотхон урласан уран сийлбэрчид

    Баярын үеэр тэшүүрийн марафон, мөсний шагай, олс таталт, үндэсний хувцасны үзүүлбэр, галын наадам, бөөгийн ёслол, чаргатай морьд, автомашины уран жолоодлогын уралдаан, мөс мөргөлдүүлэх болон “Аав, ээж, би” авхаалж самбаа сорьсон тэмцээн болов.

    Мөсөн дээр 14 км-ийн зайд чаргатай морьд уралдаж, шандас сорьсон юм. “Далай тур” жуулчны бааз цаатны хоёр урц барьж, Тувагаас 10 гаруй цаа буга авчран жуулчдад үзүүлсэн нь сонирхлыг нь ихэд татсан байна.

    Мөсний баярт “Nomadic Expeditions,”  “Mongolian Ways”, “Монголия”, “Аян трэйс”, “Монгол хаан” экспедишн тур компани “Хөвсгөл-Эко” тур, “Далай” тур зэрэг жуулчны баазаас гадна Нидерланд, Герман, Израил, БНСУ зэрэг орны  жуулчид хүрэлцэн ирж, тэмцээнд идэвхтэй оролцжээ.

    Хоёр өдрийн турш өрнөсөн баярын торгон агшнуудыг Хөвсгөлчүүдтэй гадаадын зочид ийн хамт хуваалцав.

                                                                                                                        Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй