Эрчүүдийн хүсэмжит бүсгүй гэсэн тодотголтой жүжигчин О.Долгор өөрийгөө дотоод хүч сайтай эмэгтэй гэж тодорхойлдог. Сургуулиа төгсч дипломоо гардсаны дараахан хүнд өвчин тусч гурван жил гэртээ суусан тэрээр хэцүү өвчнөөс сэтгэлийнхээ хүчээр л гарсан гэж боддог юм билээ. Зорилгодоо хүрэх ёстой гэсэн түүний чармайлт түүнийг хөл дээр нь босгож, эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг гаргана гэсэн бодол нь өдий зэрэгтэй явуулж буй аж. Өвдөж хэвтэхдээ хүмүүсийн мөс чанараас эхлээд олог зүйлийг ухаарсан жүжигчин бүсгүй гол нь өөртөө итгэж чадсанаараа л би өвчнөө ялж чадсан. Тиймээс өвдлөө гээд өвчиндөө шаналах биш өөрийгөө удирд, зал! гэж хэлж байна.
Үнэхээр ч өөрийгөө зөв залж удирдан дотоод хүнийхээ шүүмж, зөвлөгөөг дагасан хүмүүс амжилтад хүрсэн, эдгэшгүй гэгдэх өвчнөөс салсан энэ мэт түүх олон.
Нөхөр Э.Чинзоригийн хамт
Жүжигчин болно гэсэн түүний гэнэтийн шийдвэрийг сонсоод аав, ээж нь “Чамайг урлагийн хүн болно гэхэд огтхон ч итгэхгүй байна. Миний охин ирээдүйгээ баллаж байгаа юм биш үү” хэмээн эсэргүүцэж байсан гэдэг. Хүссэн мэргэжлээ эзэмшсэн ч төдий л амжилт олж чадаагүй байх үед нь ч мэргэжлээ солихыг ятгаж байсан аав, ээж нь “Танихгүй эмэгтэйн захидал” киног үзсэний дараа л бууж өгч, бүр уучлал гуйсан гэдэг.
Улаан пальто кинонд охинтойгоо хамт тогложээ
Миний үзэл бодол багаасаа л бусдаас өөр байдаг байсан. Бусадтай үзэл бодлын хувьд зөрчилтэй, өөрийнхөөрөө сэтгэдэг байсан минь миний тодотгол гэж болох зан чанар гэж тэрээр хэлжээ.
О.Долгорын амжилтын нууц түүний дотоод сэтгэлийн хүч гэсэн шүү.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт