Бамбараа өдөрт 3-4 удаа долоож усанд оруулдаг.
Хүүхдүүдээ нөмөрлөн зогсоод хооронд нь тоглуулж, уулзуулдаг бөгөөд хүйтэн үед тойргоо улам хумьж дэгдээхэйнүүдийг даарахаас хамгаалдаг.
Тэд хамгийн унтамхай амьтад. Унтаж байхдаа бамбаруушаа унах, элдэв эрсдэлт орохоос хамгаалан дуртай ч бай дургүй ч бай ингэж тас тэврээд л унтдаг.
Үнэг гавартаа байнга сүүлээ зуулгаж явдаг нь нэг талаар харааны баримжаа, алхах чадварыг дээшлүүлэхийг зорьж нөгөө талаар зулзагаа өөрөөсөө алхам ч холдуулахыг хүсдэггүйтэй нь холбоотой.
Хун дэгдээхэйгээ хэдэн цагаар ч хамаагүй нуруундаа авч явдаг. Бороотой үед далавчин завсраа хийн нөмөрлөх бөгөөд зарим тохиолдолд олон хоног үргэлжилсэн зүсэр бороонд ч байрлалаа солилгүй дэгдээхэйгээ нөмөрлөдөг.
Халиу нь хань ижилдээ ч үр зулзагадаа ч хамгийн халамжтай амьтан. Тэд нялх зулзагаа сэлж сураагүй байхад нь тэвэрсэн чигтээ усанд хэчнээн удаа хугацаанд ч байж чаддаг.
Махчин амьтдын дотроос зулзагадаа хамгийн их харамч, халамжтай нь ягуар. Тэд анд явахдаа зулзагаа маш сайн газар нуудаг бөгөөд тэднийг нуух ажилдаа хэдэн цаг зарцуулдаг.
Тарвага бие биедээ хамгийн их халамжтай, мөн хамгийн их нэгийгээ ноолдог мэрэгч амьтан.
Үр зулзагаа эмэгчин нь өсгөдөг бөгөөд хэчнээн ч зулзага байсан хамаагүй 6 сар хүртэл нь нуруунаасаа салгалгүй үүрч явдаг.
Туйлын хахир хүйтэнд бамбаруушаа дааруулалгүй хоосон явуулалгүй ганцаараа бүхнийг хийдэг хамгийн халамжтай ээж бол цагаан баавгай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт