ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Якут морьдын туурайн мөр Монголын нутагт гарна

     Якутууд хүлэг морьдынхоо тэвчээр, хатуужил, шандсыг шалгахаар Монголд ирэх гэж буй тухай чих дэлсэв. Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Орос-Монголын соёлын солилцооны шугамаар  Якутын Засгийн газраас санаачлан Якутаас Монголд хүрэх морин аялал хийхээр болжээ.

    Тиймээс тэндхийн морьтон залуус улсын их баяр наадмын өмнө Улаанбаатарт ирэхээр аяллаа төлөвлөсөн байна. Өнгөрсөн жил тус улсын төлөөлөгчид манайд айлчлах үед ийм санаа төрсөн гэнэ.

    Энэ санааг манайхан дэмжиж, хоёр ард түмний түүх, соёлыг  илтгэх төсөл хэрэгжүүлснээр Якут, Монгол Улсын харилцаа холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм” хэмээн тус улсын дэд ерөнхий сайд Петр Алексеев Эрхүү хотод суугаа Монгол Улсын ерөнхий консул Б.Болдтой уулзахдаа өгүүлсэн аж.

    Монгол Улсын ерөнхий консул уг төслийг сонирхож, дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Уулзалтын үеэр уг төслийг улс хоорондын дипломат түвшинд хэлэлцэж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх шийдвэрт хүрсэн байна.

                                                                                                                          Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй