ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    М.Амарсанаа тэмдэг цуглуулах хообийтой

    “Ньюанс” хамтлагийнхан 13 жил уран бүтээл туурвихдаа сонгодог урлагийн гайхамшгийг орчин үеийн хөгжимтэй хослуулж яваа. Өнгөрүүлсэн хугацаанд тэдэнд хийж, толилуулсан уран бүтээл олон. Тэд хэдхэн хоногийн өмнө гавьяат жүжигчин, “Соёл эрдэнэ-Өргөө” Г.Жаргалсайханы “Дэлхийд ганцхан Монгол” дууг амилуулж, дүрсжүүлсэн.

    Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын театрын баярын өдрийг тохиолдуулан тоглолтоо толилуулдаг залуус энэ жил ирэх арваннэгдүгээр сарын 18,19-нд тоглохоор болжээ. Тэд боловсролдоо анхаарч СУИС-ийн магистрт сурдаг. М.Амарсанаа өнгөрсөн хавар төгссөн бол ирэх өвөл Д.Дүйнхоржав, М.Боргилчулуун нар төгсөх гэнэ.

    Сонирхуулахад тус хамтлагийн ахлагч М.Амарсанаа буриад зоныхоо түүх уг гарвалыг судалж, ургийн бичиг хөтөлдөг аж. Тэрбээр хүүхэд байхаасаа тэмдэг цуглуулах хообийтой.

     

    \

    Янз бүрийн  тэмдэг сонирхож цуглуулсан цуглуулга нь өдгөө олон болж тоолж барахааргүй болсон. Түүнд цэргийн алба хааж байхдаа эхнэртэй бичсэн хайрын захидлууд нь ч хадгалаастай байдаг аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй