ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Интернет эрх чөлөө эвсэл”-ийн бага хурал Улаанбаатарт болно

    НҮБ-ын Женев дэх төвд айлчилж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн-тэй уулзсан юм. Тэрээр уулзалтын үеэр НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссарын алба (ХЭДКА)-ны зүгээс дэлхий дахинаа хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах чиглэлээр явуулж буй хүчин чармайлт, үйл ажиллагааг нь сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэв.

    Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох нь Монгол Улсын Гадаад бодлогын гол зарчмуудын нэг болохыг Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэж Монгол Улс энэ чиглэлээр олж хуримтлуулсан сургамж, туршлагаа бусад орнуудтай хуваалцах зорилгоор хамтын ажиллагааны сан байгуулан бүс нутгийн бусад орнуудын хамт олон арга хэмжээ зохион байгуулсныг дурдав. Түүнчлэн Монгол Улс “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийг 2011-2013 онд амжилттай даргалсан, “Интернет эрх чөлөө эвсэл”-ийг 2014-2015 онд даргалж байгаа бөгөөд энэ оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд уг эвслийн Өндөр түвшний 5 дахь удаагийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгааг дурдаж тус бага хуралд НҮБ-ын ХЭДКА-наас өндөр түвшинд оролцохыг урив.

    Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны бүрэн эрхийн хугацаанд гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд дэлхий дахинаа хүний эрх, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд Монгол Улсын Засгийн газраас өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ, түүний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг Гадаад хэргийн сайд илэрхийлэв. НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Монгол Улсын Засгийн газраас ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, хамгаалах асуудалд онцгой анхаарч эдгээр чиглэлээр олон улсын болон бүс нутгийн түвшинд идэвхтэй ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглээд цаашид бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвд хийж буй энэхүү айлчлалынхаа хүрээнд Зэвсэг хураах бага хурлын Өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Өндөр түвшний чуулган болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцож үг хэлэх болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй