ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ГХ-ийн сайд монгол мэргэжилтнүүдийг ажиллуулахыг хүслээ

    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ 3 дугаар сарын 4-нөөс НҮБ-ын Женев дэх төвд айлчилж байна. Сайд Л.Пүрэвсүрэн айлчлалынхаа эхний өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Майкл Мөллертэй уулзав.

    Сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён М.Мөллертэй уулзахдаа Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид ч гүнзгийрүүлэн бэхжүүлэх сонирхолтой байдгийг нотлов. Түүнчлэн Монгол Улс дэлхий дахинаа энх тайван, хөгжил, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг онцолж, Монголын зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, мөн манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар ардчиллын боловсролын тухай тогтоол батлуулсан, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалсан зэргийг дурдлаа. Монгол Улс зэвсэг хураах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавихад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг ямагт дэмжиж хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд манай улс Женев дэх Зэвсэг хураах бага хурлыг даргалж буй энэ үед зэвсэг хураах олон талт хэлэлцээ хийх чиг үүрэгтэй эл чухал индэрийн үйл ажиллагааг урагшлуулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

    Түүнчлэн НҮБ-ын Женев дэх төвд монгол мэргэжилтнүүдийг шалгаруулан авч ажиллуулах талаар анхаарахыг хүсэлт болгов.

    Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён М.Мөллер дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн зорилтуудыг урагшлуулахад чиглэсэн НҮБ-ын үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжихэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж, талархалтай байдгийг нотлов. Тэрээр Монгол Улс Зэвсэг хураах бага хурлыг даргалж буй энэ өдрүүдэд энэ чухал байгууллагын үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлэх чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж буйд баяр хүргээд НҮБ-ын Женев дэх төвд чадварлаг мэргэжилтнүүд ажиллах бололцоо нээлттэй, ил тод байгааг тайлбарлаад монгол мэргэжилтнүүдийг шалгаруулан авч ажиллуулах тухай манай талын хүсэлтийг анхаарч ажиллах болно гэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй