ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    А.Мөрөн Монголдоо ирж, Зүүн Тиморын багтай өрсөлдөнө

    Тайландын “Краби” багтай гэрээ байгуулж, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон А.Мөрөн Серби улсын мэргэжлийн багуудад шалгуулахаар Белград хотод 21 хоногийн турш бэлтгэл хийсэн байна.

    Сербийн хөлбөмбөгийн лиг энэ сарын 7-нд эхлэх тул тэрбээр чөлөөт агентын хувиар I лигийн нэгэн багтай гэрээ байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрчээ.

    Түүнийг энэ долоо хоногийн баасан гаригт гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсны дараа клубийн нэрийг зарлах аж.

    Сербийн лиг Европын топ лигүүдийн түвшинд хүрээгүй ч эндээс олон сайн тоглогч Англи, Герман, Италийн лигийг жил бүр зорьдог аж. А.Мөрөн Сербийн лигийн тоглолтын дараа Монголдоо ирж, Зүүн Тиморын багтай өрсөлдөх тоглолтод оролцчихоод буцах гэнэ. 

                                                                                                                          Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй