Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчилж, өнгөрсөн 7 хоногт хорих хугацааг сунгасан. Түүнийг Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн "Говь повер" компанид 4,65 тэрбум төгрөг шилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл энэ хэрэгт Г.Дэнзэнд эрүү үүсгэн шалгах гэсэн боловч тэрээр олдохгүй байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр Г.Дэнзэн гэр бүлийн хамт гадаад руу гарсан ажээ. Хууль хяналтынхан түүнэй холбоо барихыг хичээж, хэзээ буцаж ирэхийг нь ойр дотныхноос нь чих тавьсаар байгаа юм байна. Ямартай ч дээрх хэргийг шалгах ажил Г.Дэнзэнгээс байцаалт авч чадахгүй байгаагаас гацаанд оржээ. Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч хамаатуулан шалгаж эхэлсэн гэнэ.
Б.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт