Хавдар эрт оношлогдвол эдгэрдэг өвчин. "Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нарын баг 5 дугаар сарын 5-нд Орхон, Булган аймгаас эхлэн 12 аймаг, 2 сумын иргэдийг хавдрын үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Үзлэгт хамрагдах иргэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт урьдчилан бүртгүүлэх ёстой.

2015 оны 5 дугаар сарын 11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд, 5 дугаар сарын 18-23-нд Өмнөговь, 5 дугаар сарын 25-29-нд Төв, 6 дугаар сарын 01-13-нд Архангай, Өвөрхангай, 6 дугаар сарын 8-13-нд Сүхбаатар, 6 дугаар сарын 15-20-нд Говь-Алтай, 6 дугаар сарын 15-25-нд Увс аймагт тус тус ажиллах ажээ. Та урьдчилан бүртгүүлж оношлуулаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт