Эхний тоглолт
Монголын эмэгтэйчүүдийн анхны супер лигийн гуравдугаар тойргийн хоёрдахь тоглолтод СБЛ “Хасын Хүлгүүд” баг гуравдугаар тойргийн эхний тоглолтоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Шаркс” багтай хийж байна.
Өмнөх хоёр тойрогт хоёр баг нэг, нэг хожоод байсан. Тэгвэл энэ удаа хоёр багийн хайнцаа хагалах тоглолт болох нь. “Шаркс” баг энэ тойргийн дөрвөн тоглолтодоо хожигдох эрхгүй.
“Хасын Хүлгүүд” ч үлдсэн тоглолтодоо хожигдохыг хүсэхгүй нь лавтай.
Учир нь тэд плэй-оффын сүүлийн байраар гарвал супер лигийн хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй баг “Баянгол Фалконс”-той таарах магадлал бий.
Хоёр дахь тоглолт
Лигийн амжилтын хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж буй СБЛ “Хасын Хүлгүүд”, Хэнтий “Чингис Сити” баг учраа тааран тоглох нь.
Нэгдүгээр тойрогт “Хасын Хүлгүүд” хожил авсан ч өмнөх тоглолтод “Аравтууд”-д хожигдсон удаатай. Тиймээс плей-оффын байрлалаа ухраахгүйн тулд өнөөдөр амжилттай тоглох биз ээ.
Гурав дахь тоглолт
Амжилтын хүснэгтийг тэргүүлж эхэлсэн “Их Өргөө Аравтууд”, хоёрдугаар тойрогт тун хүнд нөхцөлтэй эхлүүлсэн ч плэй-оффын эрхээ 85%-тай халаасласан Дундговь “Альянс Тех Харцага” баг тоглоно. Хэрвээ “Харцагууд” хожил авбал хүснэгтийн эхний дөрвөн байрлалын төлөө өрсөлдөх боломжтой. Харин “Их Өргөө Аравтууд” хожил авбал хүснэгтийн тэргүүнд хэвээр үлдэнэ.Өнгөрөгч улиралд плэй-оффын байрлалд үлдэж чадаагүй “Аравтууд” энэ улирлын төгсгөлд нэгдүгээр байрлалын төлөө өрсөлдөж байгаа нь энэ багийн тоглолтын чансаа хэрхэн өссөн болохыг харуулж буй.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт