

Хуурай газрын хамгийн хурдан амьтан. Тэд Казакстан, Энэтхэгийн зүүн өмнөд хэсэг, Ойрхи дорнод болон Төв Азийн зарим нутгуудаар тархан амьдардаг. Амьдрах орчин нь хумигдан, хулгайн анчдын ав болсоор энэ амьтан ердөө 70-110 ширхэг үлджээ.

Төв Азийн нутгаар тархан амьдардаг цасны ирвэс нь өндөр бүсийн, сэрүүн уур амьсгалтай, үржил шимгүй нөхцөлд амьдрахад гайхалтай зохицсон амьтан. Харамсалтай нь сайхан арьснаасаа болж анчдын золиос болсоор 400-6500 тоо толгой үлдсэн гэх судалгаа байдаг.

Тэжээвэр мууртай төстэй харагддаг ч тэд хулсан ой болон намгархаг газар загасчлан амьдардаг бөгөөд усанд тун чадварлаг сэлдэг. Хотжилт тэлснээс болж тэдний эзэмшил нутаг хумигдан тоо толгой нь цөөрч эхэлсэн бөгөөд устаж үгүй болохын ирмэг дээр байгаа амьтдын жагсаалтад оржээ.

Зөвхөн Борнео-ийн арал дээр л амьдардаг хээр зүстэй энэ муур маш нууцлаг амьдралтай. Халуун орны бүсэд амьдардаг энэхүү муурны тоо толгой хоргодож байгаа нь байгаль хамгаалагчдын анхааралд зүй ёсоор багтдаг бөгөөд дасан зохицож амьдрах чадвар маш сайнд тооцогддог.
Нарийхан, жижиг биетэй хавтгай толгой бүхий содон хэлбэртэй энэ амьтан загасчилж амьдардаг. Загаснаас өөр зүйл идэх нь ховор. 2008 оноос эхлэн ховордсон амьтдын жагсаалтад орсон бөгөөд тоо толгой нь 2500 орчим.
Андын нурууны шилүүс нь дэлхий дээр байгаа муурын овогт амьдаас хамгийн жижиг биетэйд тооцогддог. Тоо толгой нь устаж үгүй болох ирмэг дээр байгаа учраас Андын нурууны байгаль хамгаалах ажилчид түүнийг аварч үлдээхийн тулд ихэнхи төсвөө зарцуулж байгаа аж.

Зэрлэг муурны овог дотроос хамгийн ихээр тоо толгой нь хоргодож байгаа амьтан. Тус шилүүсний тоо толгой нь 1950 оноос эхлэн хорогдож эхэлсэн бөгөөд өдгөө ердөө 100 толгой байгаа гэсэн үзүүлэлт гарчээ.
Энэхүү гайхалтай муур нь агуйд эсвэл бөглүү газар, заримдаа тарваганы нүхэнд амьдардаг бөгөөд харанхуй бүрийгээр ан хийн нарны гэрлээс зугатан амьдардаг. 2002 оноос эхлэн тоо толгой нь цөөрч эхэлсэн.
Бүх амьдралаа модон дээр өнгөрүүлдэг цорын ганц муурын төрөл. Мөн хөлөө 180 градус эргүүлж чаддаг цорын ганц амьтан. Модонд авирахдаа маш сурмаг. Тэдний тоо толгой харьцангуй хурдан өсдөг ч гэлээ гайхалтай үснээсээ болж жилд 14 000 тоо толгой Маргай ангийн бай болдог.
Африкийн Саваннад амьдардаг энэ амьтан муурын овгийн амьтад дотроо хамгийн урт хөлтэй нь. Тэд мөн л ангийн үснээсээ болж хоргодсоор байгаа бөгөөд жуулчдад ирвэс эсвэл читагийн арьс хэмээн зарж борлуулдаг аж.
Цөлийн шилүүс гэдгээрээ олонд танигдсан. Энэтхэг, Хойд Африк, Төв Азийн зарим нутгаар тархан амьдардаг.

Маш ховор үзэгддэг, жижиг биетэй Африкийн зэрлэг муур. Тэдний амьдрал маш нууцлаг байдаг бөгөөд 12 хүртэл жил амьдардаг.
Халуун орны хуурай шилмүүст ойд амьдардаг. Ясыг нь эмчилгээнд хэрэглэдэг учраас ихээр хядуулан тоо толгой нь цөөрсөөр байгаа.
Саварандаа халуун гадаргуугаас хамгаалах хамгаалалттай цорын ганц муур. Тиймдээ ч халуун элсэн дээр ажралгүй явдаг дархан цаазат амьтан.
Амурын ирвэс зөвхөн Орос, Хятадад байдаг бөгөөд тоо толгой нь ойролцоогоор 30 гэсэн судалгаа гарсан нь манай говийн мазаалайтай адилхан хэмжээ юм.

Суматрын бар нь ганцхан Индонезид амьдардаг. Тэдний биеийн бүх түүхий эд нь зах зээлд үнэ хүрдэг учраас тоо толгой нь хоргодсоор байгаа бөгөөд одоогоор 400 орчим байдаг.
Том жижиг муурын овогтны хольтой буюу аль алиных нь шинжийг өөртөө агуулсан. Хулгайн ан, орчны хомсдол тус амьтны тоо толгойд ихээр заналхийлж байгаа бөгөөд одоогоор 10 000 тоо толгой байгаа.
Үүлэн толбот цоохор ирвэстэй андуурах нь элбэг байдаг ч биеэр жижиг мөн сагсгар сүүлтэй. Зүүн өмнөд Азийн ойт бүсэд элбэг тарсан байдаг бөгөөд хоол тэжээлийн хомсдолоос болж устаж үгүй болж байгаа амьтдын жагсаалтад орсон.
Ирвэсэн муур гэсэн шалтгаан нь ч ойлгомжтой. Жижиг оврын ирвэс шиг харагддаг. Өнгө нь улаан, хүрэн, шаргал цайвар гээд янз янз байдаг. Маш нөхөрсөг бөгөөд энэ муурыг тэжээмэл болгох туршилтад амжилттай хариу гарсан байна.
Цэнхэр бар хэмээгддэг Мальтезийн бар нь маш ховор байдаг бөгөөд бараг л домог төдий юм. Өмнөд Хятадын анагаах ухаанд барын түүхий эдийг хэрэглэдгээс болж устаж үгүй болохын ирмэг дээр байгаа.

Арьсны өнгөний хувьслаасаа болж ийм нэр авсан гэхэд болно. Гэхдээ энэхүү гайхалтай амьтаныг Энэтхэгт л гэхэд 1900 аад оноос хойш хэн ч хараагүй гэдэг.

Цагаан арслан нь албинос буюу цус ойртолтоос улбаатай амьтад биш бөгөөд маш ховор генийн өөрчлөлтөөс үүссэн амьтад. Өмнөд Африкт хэдхэн тоо толгой амьдардаг бөгөөд дэлхий дээр хоёрхон байдаг ховор зүйл ангийн амьтдыг дахин сэргээх төсөлд хамрагджээ.

Туркийн энэхүү цоохор ирвэс нь 30 гаруй жилийн өмнө устаж мөхсөн хэмээгдэж байсан боловч 2013 онд Диарбакирийн зүүн өмнөд мужид нэгэн цагдаа өөрийн эзэмшил рүү нь халдсан том муурыг буудан алсан нь Анатолийн цоохор ирвэс байсныг тогтоожээ. Хэдийгээр устаж үгүй болсн гэгдэж байсан амьтаныг хөнөөсөн нь харамсалтай боловч энэхүү явдал нь Анатолийн цоохор ирвэс бүрэн устаж алга болоогүй харин одоог хүртэл оршин амьдарсаар байгаа гэдэг итгэл найдварыг төрүүлсэн юм.
Зэвэн толбот муур нь дэлхийн хамгийн жижиг зэрлэг муур бөгөөд толгойноос сүүл хүртлээ ердөө 20-30 инчийн урттай,1-1.5 килограмм жинтэй байдаг. Бид энэхүү жижиг муурны тухай бараг л мэддэггүй. Зэвэн толбот муурын эзэмшил нутаг нь хөдөө аж ахуй бүс нутаг болсоор байгаагаас үүдэн тоо толгой нь хорогдож байгаа.
ажээ Өндөрлөг газрын бар хэмээгддэг Шотландын зэрлэг муур нь мөхлийн аюулд ороод байгаа бөгөөд одоогоор ердөө 400 хүрэхгүй тоо толгой үлдсэн байна
Хар хөлт муур нь Африкийн зэрлэг муурнууд дотороо хамгийн жижиг биетэй нь юм. Үсэрхэг хөлийн тавхайтай бөгөөд энэ нь халуун элсэн цөлөөс хөлийг нь хамгаалдаг байна. Хар хөлт муур нь голдуу үхсэн амьтдын сэгээр хооллодог учир бусад амьтдад тавьсан хорт өгөөш болон занганд ихээр өртдөг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт