
Английн байгаль, ан амьтны зураг авах тал дээр мэргэшсэн гэрэл зурагчин Мартин Ли Мэй-ийн авсан зураг дэлхий дахиныг шуугиулж байна. Тэрээр тоншуул шувуу үенгийн зулзагыг нуруундаа үүрэн нисэж яваа зургийг камертаа буулгаж чадсан бөгөөд энэ зураг нь нийгмийн сүлжээгээр тараад байгаа юм. Гэрэл зурагчин энэ зургийг авах үедээ амьдралын төлөөх тэмцэл мэт харагдаж байсан гэсэн байна. Чухамдаа жигүүртэн яагаад газрын амьтанг нуруундаа үүрэн нисэж байгаа талаар мэргэжилтнүүд тогтоож чадахгүй байгаа ч амьтдын нөхөрлөл, хайр байж болох юм хэмээн олонх хүмүүс үзэж байна. Харин зарим нэг хүмүүс үенг ухамсарт үйлдэл хийн тоншуулыг унахаар оролдсон хэмээн таамаг дэвшүүлж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт