ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ээждээ захидал бичээрэй

    “Ээждээ бичих захидал” улсын уралдаан долоо дахь жилдээ болох гэж байна. Захидлын уралдааныг МҮОНPТ-ийн "Цэнгээнт нэвтрүүлэг"-ийн албанаас зохион байгуулж буй. 

    Жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хүмүүс сэтгэлийн нандин үгсээ захидалд дайж, ээжийгээ баярлуулдаг билээ. Уралдааны шагнал гардуулах хүндэтгэлийн "Гала" тоглолт энэ сарын 6-нд Монголын хүүхдийн ордонд болно.

    Шилдэг захидлуудыг өгүүлэхүйн урлагийн нэрт мастерууд, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид үзэгчдэд уншиж сонордуулах юм. Тоглолтод МУГЖ Э.Бүрнээбаяр, дуучин Т.Амина, Д.Найдандорж, Д.Оюунтүлхүүр, "Гурван бүдүүн", "Нюанс", "Увертюра" хамтлагийнхан оролцож, "Монгол хатдын хүндэтгэлийн өргөө" цогцолбор ерөнхий ивээн тэтгэгчээр нь ажиллана.

    Тэргүүн байрт шалгарсан захидалд нэг сая, удаах байрт 500 мянга, гуравдугаар байрт 300 мянган төгрөг  өргөмжлөл,үнэ бүхий зүйлээр урамшуулах аж. Харин тусгай байрын шагнал, нэрэмжит шагналыг 4-7 хүртэлх байр эзэлсэн захидлын эздэд гардуулах юм.

    Захидлыг гар бичмэл болон шивсэн хэлбэрээр хүлээн авах хугацаа өнөөдөр өндөрлөх тул МҮОНРТ-ийн байранд биеэр авч ирж, захидлын хайрцагт хийж болно.

                                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй