ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канцлер Ангела Меркелтэй уулзжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрээр өчигдөр тус улсын Канцлер Ангела Меркелтэй уулзжээ. Уулзалтын талаар ХБНГУ-ын Канцлерийн вэб сайтад байрлуулсан байна.  

    Европ дахь гол түнш

    Герман нь Европ дахь Монгол Улсын гол түнш байхыг хүсдэг. Энэ нь Берлин хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Герман улсад хийж буй айлчлалд Канцлер Меркел онцгой ач холбогдол өгч байгаагаас харагдаж байна. Герман улс Монголтой эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх сонирхолтой байдаг юм.

    Найрсаг харилцаа

    Монгол Герман улс нь сайн түншлэлийн харилцаатай хэмээн Канцлер Ангела Меркел онцлоод “Олон монголчууд БНАГУ-д мэргэжил эзэмшсэн байдаг. Монгол Улсын хүн амын нэг хувь нь германаар ярьдаг бөгөөд энэ нь манай хоёр орны харилцаанд гүүр болдог юм. Монголд жуулчдыг татах гайхалтай соёл, зан заншил бий” хэмээсэн юм.  

    Монголын ардчилсан өөрчлөлт

    Монгол дахь ардчиллын үйл явцын талаар Ангела Меркел “Биднийг нэгтгэх утга учир бий. Энэ бол ардчилал юм. Ардчилсан өөрчлөлтийг хийхэд маш их урт хугацаа шаардагдах ч Монголд энэ нь амжилттай хэрэгжсэн гэж би боддог” хэмээн сэтгэлээ илэрхийлэв.

    Афганистан дахь нягт хамтын ажиллагаа

    “Бид Афганистаны армийг чадавхжуулахад Монголын зэвсэгт хүчинтэй гар нийлж, маш сайн хамтран ажиллаж байгаа. Энэ тал дээр монголчууд хамгийн сайн түнш” хэмээн канцлер Ангела Меркел онцлов.

    Герман Монголын түншлэл

    “Хоёр орны эдийн засгийн түншлэлд Монголын түүхий эд чухал нөлөөтэй. Герман-Монголын хамтарсан түүхий эд боловсруулах технологийн хүрээлэн байгуулах боломж бий. Герман улс Монголоос нийлүүлж болох түүхий эдийг маш их сонирхож байгаа" хэмээн Канцлер мэдэгдэв.

    Ц.Элбэгдорж: Германы дэмжлэгийг бид үнэлдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд бид 1990 оны долдугаар сард анх удаа ардчилсан сонгуулиар парламентаа байгуулж бүс нутагтаа хүний эрх, хууль дээдлэх ёс, нээлттэй нийгмийг бий болгосон. Ардчиллын энэхүү үнэт зүйлсийг цаашид ч үргэлжлүүлэх болно” гэв.

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй