
Украйны хямрал болон ОХУ-д сүүлийн нэг долоо хоногт үүсээд байгаа сөргөлдөөнтэй холбогдуулан АНУ тус улсад авсан хоригоо нэг жилээр сунгаж, чангатгах болсон талаар Цагаан ордноос албан ёсоор мэдэгджээ. Энэхүү хоригт Оросын хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан болон Украины ерөнхийлөгч Виктор Януковичын Засгийн газрын талд ажиллаж байсан ажилтнуудыг хамруулсан байна. Одоогоор тэдгээр иргэдийн нэрийг зарлаагүй байгаа бөгөөд ямартай ч АНУ-д зорчих эрхийг нь хасчээ. Түүнчлэн өөрсдийгөө Бүгд Найрамдах Донецк улс гэж өргөмжлөөд байгаа улсыг ч хоригт хамруулсан байна. Энэхүү хориг нь энэ сарын 6-наас эхлэн хүчин төгөлдөр болж эхлэх бөгөөд нэг жил үргэлжлэх гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт