Манай боксчин Н.Төгсцогт шиг Солонгосчуудад луйвардуулсан Энэтхэгийн тамирчин Сарита Деви боллоо. Тэрбээр боксын эмэгтэйчүүкийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөөх тоглолтод Солонгосын тамирчинг ард түмнийх нь нүдэн дээр илүүрхэж, рингэн дээр сөхрүүлсэн.
Тамирчдын шагнал гардуулах ёслол болоход танхимд цугласан олныг гайхшруулсан үйл явдал болсон нь тэмцээн зохион байгуулагчид түүнийг ялалтыг үгүйсгэж, өөрийн тамирчиндаа ялалтыг өгөв. Энэтхэгийн тамирчин Сарита Деви шагналын тавцанд нүдэндээ харууслын нулимстай хүрэл медаль хүртэхдээ өөрийг нь луйвараар ялсан эзэн орны тамирчинд медалиа зүүж өгөөд дэвжээг орхилоо. Тэрбээр медалиа зүүлгүй БНСУ-ын Пак Жинд гардуулахдаа “Би амьдралынхаа бүтэн хоёр жилийг дэмий үрсэндээ харамсаж байна” хэмээн хэлжээ.
Тэмцээний таагүй үйл явдлыг Энэтхэгчүүд эсэргүүцэж, Солонгост луйвардуулсан Монголын талтай хамтран гомдол гаргажээ. Спортын наадмын түүхэнд өмнө нь гарч байгаагүй шившиг тарьсан Солонгосчуудын зохион байгуулагчдаас ард түмэн нь хүртэл нь ичиж байгаа гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт