ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Т.Дэлгэрмөрөн нутгийнхаа залуусыг уриалав

    Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан нутгийн залуустаа хандан нэгэн мэдээг хүргэж буй. Тэрбээр нутгийхантайгаа соёл урлагийн золголт хийхийн хажуугаар сагсны тэмцээн зохион байгуулахаар болсноо дуулган уриалжээ.

    "Хөвсгөл нутгийн зон олон, аймаг сумдын хийморьтой хөвгүүд охидууд соёрхон сонсоорой. Хаврын дунд сарын эхээр Улаанбаатар хотод спорт, урлагийн золголт хийнэ.

    Биднийг нутгийн зөвлөл ямар тоодог биш.Тэгэхээр одоо бид шийднэ ээ.Бооцоотой сагсны тэмцээний дараа урлагийн тоглолтыг Хөвсгөл нутгаас төрсөн уран бүтээлчид толилуулж, гурав хоног цэвэр агаарт амран, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулж хэлэлцье.

    Бид ийм ажлыг зохион байгуулж эс чадвал Хотгойдын Шадар ван Чингүнжавын удам, хоймор нутгийн эзэн нь байх хэрэг юун. Тиймээс залуус аа бусдыгаа уриалж дэмжээрэй” хэмээн бичжээ.

     

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй