Олон улсын жүдо бөхийн холбоо спорт сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулга явуулахад дэлхийн аварга М.Уранцэцэг,
Г.Болдбаатар нар хошуучилж, дэлхийн аваргын мөнгөн медальт эмэгтэйчүүдийн шигшээ баг жагсаалтын дээгүүрт бичигдсэн.
Цахим хуудсаар дэлхийн 519.000 жүдо бөх сонирхогчид хандаж, таван ангиллаар шилдгүүдээ шалгаруулсан байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос шалгарсан тамирчдад тусгай гэрчилгээ, шагнал олгохоор болжээ.
Онлайн санал асуулгын шилдэг тамирчдыг танилцуулъя
Шилдэг эрэгтэй жүдоч
-Варлам Липартелиани –Гүрж
-Тедди Рине –Франц
-Кристьян Тот-Унгар
Шилдэг эмэгтэй жүдоч
-Ярден Жерби-Израйль
-Мөнхбат Уранцэцэг –Монгол
-Майлинда Келменди –Косово
Шилдэг баг
-Гүржийн эрэгтэйчүүдийн баг
Францын эмэгтэйчүүдийн баг
-Монголын эмэгтэйчүүдийн баг
2014 оны шилдэг тэмцээн
-Парисын Их дуулга
-Челябинскийн дэлхийн аварга
-Токиогийн Их дуулга
Ирээдүйн шилдэг жүдоч
-Амандине Бучард-Франц
-Кристиан Тот-Унгар
Ами Кондо-Япон
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт