Монголын загварын ертөнцийн тайзнаа 1990-ээд оны эхээр гарч, үеийнхээ залууст сайхан бие, гоо үзэсгэлэнгээ гайхуулж явсан ихэр эгч дүүс С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар хүний нутгаас эх орондоо хөл тавьжээ. Тэгвэл тэд тун удахгүй дурсамжаа сэргээж загварын тайзнаа дахин алхах нь.
Ойрын хэдэн жилдээ давтагдахааргүй сүртэй дуулиан “ОК Монгол” сэтгүүлийнхэн тарихаар зэхэж буй бололтой. Хилийн дээс алхаж харийн оронд олон жил амьдарсан эгч дүүс ийн 15 жилийн дараа эргэж ирлээ.Хөгжмийн зохиолч аавынхаа мэргэжлийг өвлөж, загварын ертөнцөөс урлаг руу урвасан тэд хилийн чанадад хөгжмийн боловсрол эзэмшсэн гэдэг.
С.Ижилцэцэг нь Нью-Йорк хотод төгөлдөр хуурчаар ажилладаг байсан бол С.Ихэрцэцэг нь Испанид хаан хуурын багшаар ажиллаж багагүй хугацааг үджээ.Монголдоо төвхнөхөөр шийдсэн тэдний эгч нь төгөлдөр хуурч С.Саянцэцэг. Ирэх намар С.Ижилцэцэг Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажиллах гэнэ лээ.
Тэд “ОК Монгол” сэтгүүлээс зохион байгуулж буй “ОК! Celebrity FASHION show”-д оролцох болсноо мэдэгдсэн байна. Энэ сарын 7-нд болох шоуны үеэр ихэр загвар өмсөгчдөөс гадна сүүлийн жилүүдэд олны өмнө гараагүй загварын ертөнцийн алтан үеийнхэн урлагийн ододтой нэгэн үдэш хамтдаа чуулах гэнэ шүү.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт