ОХУ-ын сөрөг хүчний лидер Борис Немцовыг алагдахад хамт явж байсан найз бүсгүй Анна Дурицкая өчигдөр шөнө Киевийг зорьжээ. Тэрээр Киевийн онгоцны буудалд шөнө дунд сэмхэн бууж хар тенитэй машинд суун оджээ.
Украйны Гадаад хэргийн сайд Евгений Перебинис түүнийг Киевт ирсэн тухай мэдээлээд түүний сэтгэл санаа таагүй байгаа тул ээжтэйгээ уулзах хэрэгтэй байсан. Москва дахь манай улсын дипломат албаныхан Дурицкаяд шаардлагатай бүхий л зүйлээр туслаж байгаа гэж хэлсэн байна. Анна Дурицкаягийн ээж Инна, хэдийгээр би тэр хоёрын харилцааг сонсоод анх ихэд цочирдсон ч Борис надад хувь хүнийхээ хувьд маш таалагддаг байсан. Би охиныхоо ирээдүйд зовинодог байсан ч сонголтод нь нөлөөлж чадаагүй гэж ярьжээ.

Анна хэрэг гарсан өдөр шөнийн 02 цаг хүртэл байцаагдсан байна. Түүний өмгөөлөгч, тэр үй түмэн асуултад булагдаж, сэтгэл зүйн хувьд маш их дарамтад ороод байгааг дуулгажээ.

Инна Дурицкая
“Охиныг минь Украйн иргэн гэдэг үүднээс хандах юий гэж бий айж байна. Охин минь энэ аллагад ямар ч буруугүй. Тэр гэмгүй хүүхэд. Охиныг минь дарамтлахаа зогсоо “ гэж Инна Дурицкая даваа гарагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Бүсгүй Б.Немцовын оршуулганд оролцох, гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдахаас татгалзсан бөгөөд түүнээс мэдүүлэг авах үедээ үнэн, худлаа ярьж байгаа эсэхийг нягталдаг төхөөрөмж ашиглахгүй тухай хэвлэлүүд шуугиж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт