Салхич шувуу олон шувуутай уулзаж, үерхдэг ч насныхаа ханиар ганцхан шувууг л сонгодог. Үржлийн улиралд хосууд яг л нэг газраа цугладаг бөгөөд энэ үйлдэл нь насаар нь үргэлжилдэг аж. Тэд зөвхөн үржлийн үед л хамт байдаг ч гэлээ бие биендээ үнэнч байдаг.
Халиунууд унтах үедээ усны урсгалд төөрөхгүйн тулд гар гараасаа барьж унтдаг. Харин бусад үед үргэлж хамтдаа байдаг.
Далайн морь өөрт таарах хосоо олсон цагт өнгө нь хувирдаг сонин амьтан. Ингээд насныхаа ханийг олсон бол тэд өглөө болгон нэгэндээ наалдаж, хачирхалтай бүжиг хийж өглөөний мэнд хүргэдэг. Тэд нэгнээсээ холдохдоо, эргэн уулзахдаа ч бие биедээ наалдан мэндэлдэг.
Оцон шувууд дотроо Генто оцон шувуу маш гүн гүнзгий дурладаг. Эрэгчин Генто эмэгчингээ хэдэн арван өдрөөр даган явж хайраа илчилдэг бөгөөд хайртдаа зориулан тохилог үүр засахыг хичээн олон удаа бүтэлгүйтсэн ч үргэлжлүүлсээр байдаг. Харин эмэгчинд үүр нь таалагдвал тэндээ үүрд үлдэн өндгөө гаргадаг аж.
Заан сүй тавих ёслол гүйцэтгэдэгийг та мэдэх үү. Тэд хошууныхаа урд хэсгийг цагираг хэлбэртэй болгон нэг нэгийнхээ духад хүргэснээр сүй тавих ёсыг гүйцэлдүүлдэг. Заанууд үргэлж бие биеээ энхрийлдэг бөгөөд энэ үйлдэл нь хошуугаараа бие биедээ хүрч байгаагаар илэрнэ.
Эрвээхий загас насныхаа ханийг олох хүртлээ ганцаараа явдаг. Хэдий удаан хугацаа өнгөрсөн ч хамаагүй ганцаараа л байдаг. Харин хосоо олсон бол тэд үлдсэн амьдралынхаа туршид хамтдаа ан хийж, аялдаг бөгөөд хэрвээ нэг нь ямар нэг байдлаар үрэгдвэл үлдсэн нь хурц хад мөргөн үхдэг байна.
Та энэ шувууг Рио хүүхэлдэйн кинонд гардагаар нь санаж байгаа болов уу. Тэд бие биедээ хамгийн халамжтай шувууд. Үүрээ засаад өндгөө дарж байх үедээ эмэгчин шувуу үүрнээсээ хором ч холддоггүй бөгөөд өндгөө бүтэн 2 сарын турш дардаг. Энэ хугацаанд эрэгчин шувууны авчирч өгсөн хоолоор амьдардаг гэнэ.
Хайрын шувууд хүнээр бол бага ангид байх үедээ танилцаж үерхэн нэгэн насыг хамтдаа туулдаг. Тэд бие биедээ эрхлэх нь үнэхээр хайр татам бөгөөд хоёр сартайдаа хосоо сонгоод бүх насаа хамт туулна.
Нийллэгийн үе болоход эрэгчин загас хамгийн сүртэй том эмэгчинг хаздаг. Хачирхалтай нь хазуулсан мөр нь эмэгчинд насан туршийн тамга болдөг бөгөөд ингээд хосууд насыг хамтдаа бардаг. Эрэгчин загас ердөө үр удмаа үлдээх үүрэгтэй бөгөөд эмэгчингийн бөөрөнд үргэлж наалдаж явдаг. Эрэгчин ямар жижигхэн гээч.
Эмгэн хумснууд үр тогтоохын тулд удаан хугацааны турш үржилд ордог. Эрэгчин нь эмэгчиндээ таалагдахын тулд түүнийг тойрон эргэлдэж бүждэг. Мэдээж тэд маш удаан хөдөлгөөнтэй амьтад ч гэлээ эмэгчингээ уйгагүй тойрон бүждэг аж.
Хүнтэй хамгийн адилханаар нэгнээ хайрладаг амьтан бол Бонобо сармагчин. Тэд удаан хугацааны турш үнсэлцэн, тэврэлдэж нялуурдаг бөгөөд нэгэнт хосоо олсон эрэгчин өөр эмэгчинг шиншлэх ч үгүй.
Эмэгчин уран шувуу тохилог сайхан үүрээ өөрөө засдаг. Ингээд эрэгчин шувуу хамгийн тохьтой үүрэнд орж хамтдаа нэгэн шөнийг өнгөрөөвөл тэд насаараа хамт амьдарна гэсэн үг. Эмэгчин нь дэгдээхэйгээ өсгөж амьдралын туршлага, үүр засах зэргийг заадаг бол эрэгчин тэднийг тэжээхэд бүх анхаарлаа хандуулдаг.
Игула гүрвэл хосоо 15 түүнээс ч олон жил хайдаг. Нэгэнт хосоо олсон бол бүх насаараа хариуцлагаа хамтдаа ухамсарлан бүх ажлыг 50:50 хувь хийдэг. Хэрэв хэн нэгэн нь үрэгдвэл тэд үхсэн ижлээ насан туршдаа сахиж, үхсэн газраас нь холдолгүй, нүүдэллэхгүй үлддэг.
Үр дэгдээхэйгээ өсгөх тал дээр говийн тогорууд хамгийн өндөр хариуцлагатай амьтад. Тэд хайр дурлалдаа насаараа үнэнч байхаас гадна бие биедээ бүжиг бүжиглэн өгч, хүзүүгээрээ бүтэн өдөр орооцолдсон ч уйдалгүй хамт байдаг гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт