Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Зууны манлай дуучин Б.Сарантуяа нар хамтарч үзэгчдэд уран бүтээлээ хүргэх гэнэ.
Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий”, харин Сараагийн “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр минь” зэрэг дуу нь хит болж байсан билээ.
Тэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан эх орныхоо зүүн болоод говийн бүсийн нутаг руу хүлгийн жолоо залж, хамтарсан тоглолт хийн эмэгтэйчүүдэд бэлэг барих аж.
Тоглолтоо энэ сарын 6-нд Замын-Үүд, 7-нд Сайн-Шанд суманд, 8-нд Хэнтий, 9-нд Дундговь аймагт толилуулахаар болжээ. Тэдний хамтарч туурвисан анхны уран бүтээл нь 2006 онд олны хүртээл болж байв.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт