
Холливудын хамгийн анхны олноо танигдсан алдартай бяцхан жүжигчин. Түүний авъяасыг бүхий л ертөнц даяар гайхан шагширсаар ирсэн юм. “Буржгар үст Сью” кинонд тоглох үедээ тэр 7 хоногт 22 000 ам доллар олдог байжээ. 13-насандаа л тэр 35 сая ам долларын хөрөнгөтэй болсон.

Арал дээр гээгдээд тэндээ амьдардаг хүүхдүүдийн талаар гардаг “Цэнхэр шүрэн арал” кинонд дүрээ мөнхөлсөн Брүүк Шилд Холливуд дахь хамгийн баян хүүхдээр тодорч байв. Түүний амжилтын карьер дөнгөж 11 сартай байхаас нь л эхэлсэн гэдэг. Тухайн үеийн орлого нь 20 сая ам доллар.

АНУ-ын залуу ирээдүйтэй жүжигчдийн нэг Ангус Жонсын ганцхан улирлын цалин гэхэд л 350 000 доллар бөгөөд нийт хөрөнгө нь 15 сая ам доллар.

Тэрээр хүүхэд наснаасаа маш их орлого олж, өдгөө Холливуд дахь хамгийн баян хүмүүсийн тоонд багтах болсон. Нийт хөрөнгө нь 160 сая ам америк доллар.

Селена 2 настайгаасаа хойш жүжиглэх авъяасаа нээж, кинонд тоглож эхэлсэн бөгөөд хожим нь Диснейн хүүхэлдэйн сувгийн баатар болсон юм. Тэрээр цуврал киноны ганцхан ангид 25 000 ам доллараар тоглодог байжээ. Нэг жилийн орлого нь 16 сая ам доллар.

Уилл Смитийн хүү Жэйдэн багаасаа л жүжиглэх ур чадвараа дэлхий дахинаа таниулсан. “Карате хүү” болон “Аз жаргалын түлхүүр” кинонуудад ихээхэн хүч гаргаж тоглосныхоо дараа хэдэн саяар хэмжигдэх орлоготой болсон. Нэг жилийн орлого нь 8 сая ам доллар.

Селена Гомез, Миранда Косгрөү 2 нэгэн үед гарч ирсэн өсвөрийн шүтээнүүд. Түүний тоглосон олон кино, шоу нэвтрүүлэг, дуу зэргийг хүмүүс андахгүй мэддэг. Миранда ганцхан шоунаас л гэхэд 180 000 доллар олдог бөгөөд жилийн дундаж орлого нь 7 сая ам доллар.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт