
Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээжээ. Харин 2015-2016 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дараах орнуудад оюутан суралцуулна.
|
Улс |
Чех |
Энэтхэг |
ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Польш, Турк, Унгар, Болгар, |
Украин, Казакстан, Вьетнам, Лаос, Куба |
|
Хугацаа |
XI-XII |
I-II |
III, IV |
IV-V |
Хятад, ӨМӨЗО, Турк, Чех, ОХУ зэрэг улсад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төлөөлөгч байгууллагууд зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтын зарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох Элчин Сайдын яам, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Бусад орнуудад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран буюу бие даан зохион байгуулдаг болно.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр оюутан суралцуулах тухай мэдээллийг сонгон шалгаруулалт эхлэхээс 14 хоногийн өмнө яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Мэдээлэлд оюутан суралцуулах мэргэжлийн чиглэл, тэтгэлгийн тоо, тавигдах шаардлага, бүртгэлийн хугацаа, байрлал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, сонгон шалгаруулалтын шалгалтын хуваарь, дүн гаргах хугацаа зэрэг мэдээллийг оруулах юм.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд тухайн зард дурдсан хугацаанд бүртгүүлнэ. Магистр, докторын сонгон шалгаруулалтад бакалавр/магистрын зэрэгтэй, голч дүн нь 3,0 ба түүнээс дээш иргэн хамрагдах боломжтой бөгөөд тухайн зарын дагуу бүртгэл явагдах газарт дурдсан хугацаанд, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлэх боломжтой.
Румын, Латви, Беларус, Хорват, Армен, Иран, Камбодж, БНАСАУ, Франц зэрэг улсуудад Монгол Улсаас оюутан сургах, оюутан солилцох хүсэлтийг БСШУЯ-наас тавиад байгаа бөгөөд энэ чиглэлээр гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Гэрээ байгуулагдсаны дараа оюутан сургах ажлыг зохион байгуулах ажээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ, Турк улсын засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаад байна. ОХУ-ын мэдээллийг http://www.meds.gov.mn/data/1502/Russia2015.pdf , Турк улсын мэдээллийг http://www.meds.gov.mn/turk2015 хаягаас аваарай.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт