Сар шинийн баяраа эх орондоо өнгөрөөхөөр ирсэн Н.Энхбаярын хилээр гарах эрхийг хязгаарласан тухай мэдээлэл тарах болов. Түүнийг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас саатулахыг завдаж үүний дараа тэрээр надад хийсэн хэрэг байхгүй хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл удахгүй эмчилгээгээ үргэлжлүүлэхээр буцна гэж байсан түүнийг хил давахыг хориглосон нь тухай мэдээллийг хууль хяналтынхан үгүйсгэсэнгүй. Харин намынхан нь энэ мэдээллийг няцаасан юм.
Н.Энхбаяр намынхаа одоогийн байрыг газрын хамт 1,5 сая ам доллараар худалдаж авахаар тохирсон ч 1 сая ам долларыг нь одоог хүртэл өгөлгүй АНУ-н иргэн Генсбургийг хохироосон гэж хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг гадаадад эмчлүүлж байгаа учир хэргийг түр түдгэлзүүлсэн бөгөөд ийнхүү сэргээн шалгаж эхэлсэн бололтой.
Н.Энхбаяр намайг Монголдоо ирвэл баривчлах тухай мессеж миний утсанд ирсэн ч би нутгаа санаад хүрээд ирлээ гэх утгатай зүйлийг саяхан намдаа гишүүн элсүүлэх ажиллагааны үеэр хэлсэн билээ.
Б.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт