ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ АНУ-д томилолтоор ажиллажээ

    ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 2 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департментын урилгаар тус улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилттэй танилцах хүрээнд Вашингтон хотод албан томилолтоор ажиллаад иржээ. Гэхдээ айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар 3 дугаар сарын 1-7-ны хооронд Сан Франциско хотод зочилж Бэй Эриа дахь хуулийн хэрэгжилт болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, нутгийн захиргааны төлөөлөгчидтэй уулзахаар хоцорсон ажээ.

    С.Эрдэнэ сайд айлчлалын хүрээнд АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн зөвлөх, хатагтай Жудит Хьюман, 40 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг сайжруулхаар ажилласан ноён Жон Уодач, АНУ-ын Төрийн департаментын Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан товчооны Монгол Улсыг хариуцсан ажилтан хатагтай Аряани Манринг нартай уулзалт хийсэн байна.

    Уулзалтаар АНУ-ын ХБИ-ийн хууль хэрхэн боловсруулагдсан, ямар асуудлуудтай тулгарч байсан болон хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар ярилцжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй