ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Увертюра” хамтлаг “Маршал таун”-д бүсгүйчүүдийг баярлуулна

    Монголын урлагт өөрийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо “Маршал таун” хотхоны “Luxury” ресторанд хийх нь. 

    Охид, бүсгүй, ээжүүдэд зориулсан  тоглолтоороо урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр зорьж буй. Сонирхуулахад энэ тоглолтыг 400 хүн үзэх боломжтой бөгөөд нэг хүний тасалбар 80.000 төгрөгний үнэтэй.10 хүний суудалтай  тусгайлан зассан 40 ширээнээс үзэгчид сонголтоо хийн тухлан  үзэх аж.

    Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар урилгаар оролцож, уран бүтээлээ толилуулах юм.

                                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй