Энэ сарын 02-07 хүртэл үргэлжлэх Монголын Оюутны Универсиад их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн IV байрны биеийн тамирын зааланд эхэллээ.
Наадмын тэмцээнд 15 их, дээд, сургууль, коллежийн эрэгтэй 15 баг, эмэгтэй 11 багийн нийт 26 багийн 312 тамирчин оролцож байна. Энэ удаагийн Универсиад наадмын үеэр Монголын баг тамирчдын дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцсоны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа болж буй.
Иймээс тус тэмцээний нээлтэнд 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн оюутны Универсиад IV дүгээр их наадамд оролцож байсан төлөөлөгчид оролцсон юм. Унгар улсад 1965 онд болсон энэ наадамд Монголын оюутан залуучууд эмэгтэй, эрэгтэйчүүдийн волейболын спортын төрөлд оролцож байжээ.
Наадмын волейболын тэмцээнд оролцож байсан ахмад тамирчид Ц.Шоовдор, П.Хандсүрэн, Х.Хулдаа, Я.Отгонсүрэн, Д.Нарангэрэл нар үндэсний “Оюутны Универсиад 2015” наадмын волейболын тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцон, залуу тамирчидтайгаа уулзан, тэмцээний үйл ажиллагааг үзэж сонирхов.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт