
Хонконгод гэрийн үйлчлэгч хийхээр очсон Индонез эмэгтэйтэй гэрийн эзэн нь ёс бус харьцсаныхаа төлөө зургаан жилийн хорих ял сонсчээ. Индонез эмэгтэй 42 кг жинтэй байсан бөгөөд гэртээ ирэхдээ 35 болтлоо турсан байсан гэнэ. Учир нь гэрийн эзэгтэй гэх Лау Ван үйлчлэгчтэйгээ боол, зарц мэт харьцдаг байсан байна. Мөн хоногтоо ердөө 4 цаг унтуулж, ямар ч хольцгүй будаа болон талхны үлдэгдлээр хооллодог байжээ. Түүгээр ч зогсохгүй үйлчлэгч эмэгтэйгээ гэрээс гаргахгүй хэмээн дарамталж, биед нь олон удаа гэмтэл учруулсан байна. Гэрийн эзэгтэй 44 настай хоёр хүүхдийн эх байж хүнээс гарамгүй авир гаргасан бөгөөд бусдын биед гэмтэл учруулсан, үйлчлэгчийнхээ цалинг өгөөгүй, сэтгэл санааны хохирол учруулсан зэрэг 20 зүйл ангид буруутгагдаж 18 нь батлагдсан байна.

Хонконгод ойролцоогоор 300 мянган гадаад иргэн үйлчлэгчийн ажил хийдэг бөгөөд тэд дунджаар 4100 Хонконг долларын цалин авдаг байна. Гэрийн үйлчлэгчтэйгээ ийнхүү хүнлэг бус харьцсан хэрэг Хонконгчуудын бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт