Барилдах нь зөвхөн эрчүүдийн хийдэг ажил гэж үздэг Иран оронд эмэгтэйчүүдээ үндэсний бүстэй барилдаанаар хичээллэхийг зөвшөөрчээ. Лалын шашин шүтдэг тус оронд шариатын хууль буюу Коран сударт үндэслэсэн эрх зүйн болон шашны хэм хэмжээтэй зөрчилдөнө гэсэн шалтгаанаар эмэгтэйчүүдэд барилдахийг хориглодог байв.
Ираны бөхийн холбооны ерөнхийлөгч Русул Хадем саяхан болж өнгөрсөн Дэлхийн цомын төлөө сонгомол барилдааны тэмцээний үеэр ярихдаа, эмэгтэйчүүдэд бөхийн төрлийг хөгжүүлэх шийдвэр гаргаж холбоондоо эмэгтэйчүүдийн бөхийн төрөл хариуцсан хэлтэс бий болгож, захирлаар нь Бадролмолук Кахранжи хэмээх эмэгтэйг томилсноо онцлон дурджээ.
Бөх нь үндэсний уламжлалт спорт болсон тус орны бүсгүйчүүд үндэсний бүстэй барилдаанаар эхлэн хичээллэж байгаа ч хэтдээ эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл болгон хөгжүүлж, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгох нь.
Зураг дээр: ДБНХ-ны Товчооны гишүүн, Туркийн иргэн Родика Якси (зүүн талаас хоёр дахь нь), Ираны бөхийн холбооны Эмэгтэй бөхийн төрөл хариуцсан хэлтсийн захирал Бадролмолук Кахранжи (зүүн талаас гурав дахь нь)
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт