ОХУ-ын сөрөг хүчний лидер Борис Немцов найз бүсгүй Анна Дурицкаятай хамт зугаалж яваад буудуулж амиа алдсан нь тус улсад шуугиан дэгдээсэн үйл явдал болоод байна. Борис Немцовын найз бүсгүй аллагын үеэр гэмтэж бэртээгүй бөгөөд найз залууг нь буудсан машиныг харсан ч дугаарыг нь санахгүй байна гэж мэдүүлжээ. Гэрчийг яагаад устгаагүй талаар янз бүрийн таамаг байгаа бөгөөд түүнийг хамгаалалтад авсан тухай мэдээлж байна. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярьсан ч хаана байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаагаа хэлжээ. Немцов 55 настай байсан бөгөөд найз бүсгүй нь өөрөөс нь 30 гаруй насаар дүү, 23 настай фото модель байжээ. Тэд 3 жилийн өмнөөс уулзах болсон бөгөөд 2 жилийн өмнөөс Киев болон Москвад ирж очин хамт амьдарчээ. Гэвч бүсгүйн аав, ээж охиноо үе мултарсан найз залуутай болсонд таагүй ханддаг байсан тухай Оросын хэвлэлүүд бичиж байна.

Авилгын олон гэмт хэргийг ил болгосон Путины хамгийн хүчтэй шүүмжлэгч Борис Немцов 3 эхнэрээс 4 хүүхэдтэй бөгөөд хоёр ч найз бүсгүйтэй байжээ.
Охин маань уйлаад аллагын тухай утсаар хэлэх үед би шоконд орсон. Цагдаа дуудаад ирэх хүртэл хүлээ гэж би охиндоо сануулсан гэж фото моделийн ээж хэвлэлд ярьжээ.
Борис Немцовын 87 настай ээж болон эхнэр, охин нь Москвад болсон гашуудлын цуглаанд оролцжээ. Ээж нь Путиныг шүүмжлэхээ хэзээ болих юм бэ. Энэ бүхэн чиний амь насанд хүрч мэднэ шүү гэж хүүдээ байнга сануулдаг байсан байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт