ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Булган, Хөвсгөлийн загасчид замдаа саатжээ

    МЗСХ, Дарханы загасчлалын спортын холбооноос энэ оны Мөсний загасчлалын УАШТ-ийг өнгөрсөн сарын 27, 28-нд  Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.

    Тэмцээнд нийслэлийн дүүргүүдээс гадна Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол сумдын  43 тамирчин оролцож загасчлах ур чадвар, техник, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

    Булган, Хөвсгөл аймгийн загасчид бүртгүүлсэн боловч цаг агаарын таагүй нөхцлөөс шалтгаалан замдаа цасанд боогдон тэмцээнд амжиж ирсэнгүй. Энэ оны мөсний загасчлалын улсын аваргаар "Хадран" клубийн тамирчин Г.Билгүүн шалгарсан бол "Яргай" клубийн тамирчин С.Энхтулга удаалж, гутгаар байрт "Яргай" клубийн тамирчин И.Алтангэрэл шалгарлаа.

    Энэ удаагийн УАШТ нь бие биеэсээ суралцан, туршлага солилцож, санал бодлоо чөлөөтэй хуваалцсан тэмцээн болж өндөрлөлөө.

                                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй