ОХУ-ын улс төрийн томоохон зүтгэлтэн, сөрөг хүчний намын тэргүүн Борис Немцов өнгөрөгч баасан гарагт бусдын гарт буудуулан амь насаа алдсан билээ. Тэрээр амь үрэгдэхээсээ өмнө гуравдугаар сарын нэгэнд ерөнхийлөгч Владимир Путин болон Украин дахь мөргөлдөөнийг эсэргүүцсэн томоохон жагсаал хийхээ мэдэгдээд байсан бөгөөд ийнхүү тус жагсаал болохоос хоёрхон хоногийн өмнө амь насаа алдсан учраас ОХУ-ын ард иргэд тун бухимдуу байгаа юм. Түүнийг улс төрийн золиол болсон гэдэгт хүмүүс итгэлтэй байгаа аж.

Үүнтэй холбогдуулан ОХУ болон Их Британид Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт Владимир Путиныг буруутган жагсаал зохион байгуулж байгаа бөгөөд тус жагсаалд 40 гаруй мянган хүн оролцож, 2 км урт цувааг үүсгэсэн байна. Харин Путин: -Энэ бүгд зохион байгуулалттай аллага. Бид алуурчдыг заавал олох болно мэдэгджээ. Ямартай ч болсон явдалд Владимир Путиныг буруутган эсэргүүцэх хүн олон байгаа учраас ОХУ-д байдал бүр хурцдаж магагүй хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт