ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Капла Монголын шоронгийн нөхцөл байдлын талаар ярьжээ

    Татварын хэргээр 5 жил 10  сарын ял сонссон ч Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Жастин Капла төрсөн газар болох Минесотадаа очжээ. Тэрээр 2012 оноос хойш Монголын хил давах эрхээ хасуулсан учир ээж, аав гэр бүлийнхэнтэйгээ нүүр  тулж уулзаагүй байсан юм. Капла монгол эхнэртэй бөгөөд эхнэр Солонго, хүү, охин, аав, ээжийн хамт амарч байгаа ажээ.

    Түүнийг хоригдож байх   үед аав ээж, гэр бүлийнхэн нь Ерөнхийлөгчид хандаж гараар бичсэн захиа илгээсэн бөгөөд хүү маань астматай учир шоронд өвчин нь хүндрэх вий хэмээн зовинож буйгаа илэрхийлж байв. Тэгвэл эхнэрийнх нь хэлснээр Капла жин нэлээд хассан аж. Гэхдээ  Монголын шоронд би та нарын бодож буй шиг  хүнд байдалд байгаагүй. Бидэнд хүндэтгэлтэй хандаж ямар нэгэн аюултай байдал гаргаагүй. Зарим нэгэн орны шоронд гардаг шиг хуулиас гажууд, хүнд нөхцөл тэнд байгаагүй хэмээн тэрээр ярьжээ. Капла шоронд “Орой 22:00  цагаас өглөө 06.00 цагийн хооронд унтаж өдрийн ихэнх цагийг камертаа сууж, зогсч өнгөрөөдөг байжээ. Долоо хоногт 2 удаа 20 минут агаар гаргадаг байжээ” гэж www.fox9.com сайтад мэдээлсэн байв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй