Иргэний Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Ирэх долдугаар сараас хэрэгжиж эхлэх тус хуулийн дагуу иргэд эрүүл мэндийн даатгалын цахим карттай болно. Цахим картад шимтгэл төлсөн мэдээллээс гадна даатгуулагчийн эрүүл мэндийн мэдээлэл, тухайн жилдээ ЭМД-ын сангаас ямар хэмжээний төлбөр гаргуулж авах, ямар хэмжээний төлбөр авсан, цаашид хэдэн төгрөгийн эрхтэй байгаа зэрэг мэдээлэл багтах юм. Тэгвэл иргэдийг цахим карттай болгох бэлтгэлийг хийж байгаа бөгөөд цахим картын дүрэм болон ЭМД-ын мэдээллийн нэгдсэн цахим сантай болохоор ажиллаж буй ажээ.
Хуульд орсон бас нэгэн өөрчлөлт бол ЭМД-аа бүрэн төлсөн даатгуулагч гэр бүлийн гишүүндээ нэг жилийн 1 сая 800 мянган төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө шилжүүлэх боломжтой болсон. Ингэснээр тухайн өрх гэрийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх, ЭМД-ын үйлчилгээг хүртээмжтэй үзүүлнэ гэж үзсэн байна.
Нийгмийн даатгалын байгууллага 2015 онд 989 эрүүл мэндийн байгуулагатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт