Үзэгч, бөх сонирхогчдын зүгээс зарим бөхийн барилдааны үед хэрэглэгчийн эрх зөрчигдөж билет авах гэж өдөр, хоногоор дугаарлах, билеттэй иргэдэд суудал хүрэлцдэггүй, суудал авахын тулд 2-3 цагийн өмнө ирэх шаардлага гардаг, бөхчүүд үзэгчдээ хүндлэхгүй, ёс зүйгүй байдал гаргаж байгаа талаар ШӨХТГ-т хандсаны дагуу тус газрын дарга Т.Аюурсайхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтын үеэр ШӨХТГ-ын зүгээс Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж буй арга хэмжээ, бөхийн барилдааны үйлчилгээний чанар, Монгол бөхийн барилдааны зохион байгуулалт, менежментийг сайжруулах, шүүлтийг орчин үеийн техник, технологи ашиглан үзэгч, олон нийтэд үнэн зөв, бодитой ойлголт өгөх, төөрөгдүүлэхгүй байх, бөхчүүдийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, ёс зүйн дүрмийг боловсронгуй болгох талаар тодорхой саналууд тавьж санал солилцжээ.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бөхийн холбооны үйл ажиллагаа болон учирч буй бэрхшээл, онцлог нөхцөл байдлын талаар танилцуулж өөрсдийн зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг авч, цаашид хэрэглэгч олон түмнийхээ эрхийг дээдлэн, ШӨХТГ-тай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт