Европын цуврал тэмцээнүүдэд оролцож буй Монголын жүдочид өнгөрсөн амралтын өдрүүдэд Польш, Чехэд болсон Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд зодоглолоо.
Польшийн нийслэл Варшавт болсон эрэгтэйчүүдийн Европын АШТ-д манай таван жүдоч зодоглосноос 73 кг-ийн жинд хүч сорьсон ОУХМ Г.Одбаяр түрүүлэн,
+100 кг-д Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртжээ. Харин 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар эхний даваанд ялагдаж, 90 кг-д Х.Цогтгэрэл гурван тойрог барилдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
38 орны 255 жүдоч барилдсан уг тэмцээнд гурван алт, хоёр мөнгөн медальтай БНСУ-ын жүдочид тэргүүлж, Монголын тамирчид багийн дүнгээр IV байр эзэлжээ. Харин Чехийн нийслэл Прагад болсон эмэгтэйчүүдийн Европын АШТ-д манай дөрвөн жүдоч зодоглосноос 52 кг-ийн жинд М.Бундмаа, 63 кг-д Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртэж, 63 кг-д Ц.Мөнхзаяа V, 70 кг-д Ц.Наранжаргал VII байрт шалгаран, багийн дүнгээр 36 орноос XII байранд оров.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт